Шууд Chart

Монгол Улсын харцага Н.Золбоо багш нартаа хүндэтгэл үзүүлжээ

2018-11-02 12:10:00

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаан давж Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх Нацагийн Золбоо цолны мялаалгаа хийжээ.

Энэ үеэр тэрбээр бөхийн эрдэмд хөтөлсөн багш нартаа хүндэтгэл үзүүлж улсын харцага Д.Батболдод 20, улсын заан О.Одгэрэлд 10, чөлөөт бөхийн багш Н.Дандарт 10 сая төгрөг гардуулсан байна.

Мөн баяр наадмын дараахан Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулж, Баянхонгор сумын есөн багийн 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олгосон юм.

Түүний энэхүү сайн үйлсийн аяны дараа Монгол Улсын начин Ш.Дарханбат, Хөвсгөл аймгийн уугуул аймгийн арслан А.Давааням нар цолны хишгээсээ түгээж аймгийнхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага Н.Золбоо багш нартаа хүндэтгэл үзүүлжээ  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй