
Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран зохион байгуулсан "Цагаан - Уул" яруу найргийн наадам "Бүтээн байгуулагч залуусыг хайраар хөглөе" уриан дор болж өнгөрлөө.
Уг наадамд 120 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 43-ийг ариутган шүүж, орон нутгийн төлөөлөлүүдтэйгээ хамтатган 63 найрагчийг хоёрын даваанд өрсөлдүүлсэн байна.
Ийнхүү тэргүүн байрт Б.Алтанхуяг, аман хүзүүнд Т.Ганхүрэл, гуравт Т.Дарханхөвсгөл, дөрөвт Б.Жамбалдорж, айргийн тавд Д.Очиртөмөр багтжээ.
Ахлах шүүгээр МЗЭ-ийн болон “Алтан өд” наадмын шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч О.Содномпил, МЗЭ-ийн бодолго зохицуулалтын албаны дарга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Пүрэв, “Цагаан уул” наадмын тэргүүн байрын эзэн, МЗЭ-ийн гишүүн Д.Оюундэлгэр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Чулуунцэцэг нар ажиллав.
Энэ жилийн наадмын онцлог нь МЗЭ-ийн 90, МЗХ-ны 20 жилийн ойн хүрээнд зохиогдсонд оршиж байна.
Анхны наадмын тэргүүн байрын эзнээр МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан Ц.Оюундарь шалгарч байсан бол хоёр удаа тэргүүлсэн нэг л хүн байсан нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан байлаа.
Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын эзнээр Б.Алтанхуяг тодорлоо | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.