
Аргентин, Боливи, Чили улсад болж буй 2014 оны Дакар раллийн 10 дахь өдрийн гараанд Монгол улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Д.Болдбаатар 06:26:10 цагийн амжилтаар 56 дугаарт шалгарлаа. Энэ оны Дакар ралли 13 гараанаас бүрдэж байгаа бөгөөд тамирчид 13 гараанд 8500 км зам туулж барианд орох ёстой. Одоогоор тамирчид 7400 км орчим км замыг туулаад байгаа ажээ. Дакар раллийн арав дахь өдрийн гараа Чилийн Икике хотоос Антофагаста хүртэл 631 км замд болсон ба манай тамирчин ОУХМ Д.Болдбаатар 56 дугаар байрт шалгарснаар тэмцээнийг нийлбэр дүнгээр 62 дугаар байрт дэвшлээ.
Уралдааны 11 дэх өдрийн гараа Чилийн Антофагаста хотоос Эл Салвадорь хүртэл 605 км замд болно. Харин 12 дахь өдрийн гараа Чили Улсын Эл Салвадорь хотоос Ла Серена, 13 дахь өдрийн гараа Ла Серенагаас Валпарайсо хүртэл үргэлжилнэ. Авто спортын олимп гэгддэг Дакар раллийн энэ жилийн аварга Чили Улсын Валпарайсо хотноо нэгдүгээр сарын 18-нд тодорно.
ОУХМ Д.Болдбаатар 56 байрт бичигдлээ | ||
Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.