Шууд Chart

Монголын хөлбөмбөгчид 181 байрт эрэмбэлэгджээ

2014-01-16 16:21:33

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /ФИФА/ дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Энэхүү чансаанд Монголын хөлбөмбөгчид 181 дүгээр байрт бичигдсэн байна. Өмнөх чансаагаар манай улс 180 дугаар байрт бичигдэж байсан ч энэ удаа нэг байр ухарчээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 207 орон гишүүнчлэлтэй байдаг бөгөөд манай улс 1999 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн байдаг.

ФИФА-гийн шинэчилсэн чансааг 2008, 2012 оны Европын аварга, 2010 оны дэлхий аварга Испанийн шигшээ баг тэргүүлж байгаа бол үүний дараа Герман, Аргентин,  Колумб, Португал, Уругвай, Итали, Швейцарь, Нидерланд, Бразил зэрэг орнууд бичигджээ. Ази тивээс Ираны шигшээ баг 33 дугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдож байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын хөлбөмбөгчид 181 байрт эрэмбэлэгджээ  
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-01-27 09:02
amjilt husiidaaa
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-01-27 09:01
sain beltgel hiihgui bagiin negdsen uur amisgal baihgui bgaa yum chini yaj deeshee yuvah ve dee uduriin 8-10 tsagiin beltgel sain hiih heregtei zaluusaaa
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-01-23 19:03
erchim klub lag shyy
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-01-23 19:02
amjilt hysie

Бидэнтэй нэгдээрэй