Шууд Chart

Японы улс төрч Хойд Солонгост айлчиллаа

2014-01-16 16:41:30

Японы парламентын доод танхимын сөрөг хүчний гишүүн Умард Солонгост зочлоод байна. Түүний хувийн айлчлалын талаар Умардын төв телевизийн дамжуулж байгаагаар, парламентын гишүүн Канжи Иноки Мягмар гарагт Умард Солонгосын шинээр байгуулагдсан цанын баазад зочилсон бол Лхагва гарагт Хөдөлмөрийн намын Олон улсын асуудал эрхэлсэн албаны дарга Ким Ён Ил-тэй уулзжээ.

Түүний энэ  удаагийн айлчлал хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой гэж Умардын хэвлэл мэдээлж байгаа ч айлчлалынх нь хуваарийн талаар танилцуулаагүй байна. Тэрээр өмнө нь Умард Солонгост ирж байсан бөгөөд тухайн үед өдгөө цаазаар авахуулсан, зэвсэгт хүчний дэд командлагч Чан Сон Тэктэй уулзаж байжээ. Японы Засгийн газар Умард Солонгос улстай дипломат харилцаагүй бөгөөд иргэдээ тус улсруу аялахгүй байхыг хүсдэг байна. Гэтэл тус улсын улс төрч, тамирчин Иноки Умард Солонгост хоёр дах удаагаа хувийн айлчлал хийж байгаа нь олны анхаарлыг татаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы улс төрч Хойд Солонгост айлчиллаа  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй