
Нийслэлийн Засаг даргын сар шинийг угтан авах зарим арга хэмжээний талаарх захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагуу байрлалтай худалдааны төвүүдийн гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын ажлууд хийхээр болсон. Уг ажлын дагуу автомашины “Өгөөмөр” захын зарим чингэлгийг чөлөөлж, шинэ замын трасс гаргах ажил эхлээд байна. Өгөөмөр захын зүүн хэсэгт байрлаж байгаа 66 чингэлгийг чөлөөлснөөр Өгөөмөр захаас хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замруу шууд гарах боломжтой болох юм. Ингэснээр Нарантуул, Өгөөмөр захын орчим үүсдэг хөдөлгөөний нягтрал 10 орчим хувиар буурна гэж үзэж байгаа аж. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд “Өгөөмөр” захын удирдлагууд хамтран ажиллаж, чингэлгүүдийг нүүлгэн шилжүүлэх, талбай чөлөөлөх, цэвэрлэх ажилд дэмжлэг үзүүлж байгаа ажээ.
Өгөөмөр захын орчимд шинэ зам гаргана | ||
Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.