
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт ирэх III сард, Сонгинохайрхан дүүрэгт IV сард, Багануур дүүрэгт IX сард, удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагыг Багахангай дүүрэгт III сард, Баянгол дүүрэгт IV сард явуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг Хан-Уул дүүрэгт V сард, Чингэлтэй дүүрэгт IX сард, Налайх дүүрэгт X сард, Усаар хангах албад II сард, Эрчим хүчээр хангах албад X сард, Дулаанаар хангах албад II сард явуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт даалгажээ.
Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулна | ||
Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.