
Засгийн газрын шинээр 4 хороонд нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах тогтоолын дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслөөс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг нээлээ. Тус дүүргийн 16 дугаар хороо нь 9 600 орчим хүн амтай, дүүргийн төвөөс 10 гаруй километрийн зайд оршдог. “Нэг цонхны үйлчилгээ"-гээр нийгмийн халамж, нийгмийн даатгал, газрын харилцаа, иргэний бүртгэл зэрэг төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжүүд нэг дороос шуурхай авах боломжтой болж байгаа ажээ. Түүнээс гадна дүүргийн Нийгмийн даатгал, өмч, газрын албаны мэргэжилтнүүд тус хороон дээр 7 хоног тутам батлагдсан цагийн хуваариар ирж, хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
СБД-т нэг цонхны үйлчилгээ нээгдлээ | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.