Шууд Chart

Кирибати улстай дипломат харилцаа тогтоов

2014-01-17 09:52:02

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Кирибати Улстай 1 сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
 
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Кирибати Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Макурита Бааро нар гарын үсэг зурав.   
 
Бүгд Найрамдах Кирибати Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, туршлага солилцох илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Тухайлбал, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлэх чиглэлээр байр сууриа нэгтгэн хамтран ажиллах саналыг талууд дэвшүүлэв.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Кирибати улстай дипломат харилцаа тогтоов   
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй