![](/uploads/201401/news/thumb/a3ebbd35bdb18337c783a80e33659e94_x3.gif)
Хятад улс агаарын бохирдлоороо дээгүүрт жагсдаг. Агаарын бохирдлын эсрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа ч төдий л үр дүнд хүрэхгүй байна. Өчигдөр өглөө л гэхэд Бээжин хот хэт их утаатай байсны улмаас авто замуудаа хаажээ.
Тодруулбал, Шанхай, Харбин, Пингу руу гардаг зам болон Дачин Гоунжу явдаг чиглэлийн замыг хаасан байна. Утаа энэ сарын 15-наас эхлэн хуримтлагдах болсон бөгөөд үүний улмаас барилга байшингууд харагдахаа болсон аж. Бээжингийн хүрээлэн буй орчны мэдээлж байгаагаар, тус хотод үзэгдэх орчин 500 метрээс цааш байхгүй болсон гэнэ.
Хятад утааны улмаас авто замуудаа хаалаа | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.