Шууд Chart

Нарантуул зах руу буухиа автобус явна

2014-01-17 10:23:33

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан нийслэлийн автозамын ачааллыг  бууруулах зорилгоор хоёр долоо хоногийн түр зохицуулалт хийгээд байгаа. Уг зохицуулалтын дагуу нийслэлийн Тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын буухиа автобус үйлчилгээнд гаргахаар болсон.  Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү  10:00, 11:00,12:00,14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцна. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Нарантуул зах руу буухиа автобус явна  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй