Шууд Chart

Египетийн шинэ үндсэн хууль дэмжигдлээ

2014-01-17 10:31:13

Египетэд шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга болж 95 хувь нь дэмжлээ. Санал өгөх эрхтэй иргэдийн 55 хувь нь оролцсон байна. Хуульд иргэний Засгийн оролцоог түлхүү оруулж, лалын шариатын хуулийг хязгаарласан заалт оржээ.

Гэвч энэ шинэ Үндсэн хуулийн асуудлаар хоёр өдөр үргэлжилж буй бүх нийтийн санал асуулгын үеэр есөн хүн амиа алдсан юм. Учир нь  Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн тал болон цагдаагийнхны хоорондын мөргөлдөөн үүссэн. Шинэ үндсэн хууль нь Мурсиг түлхэн унахаас хэдэн сарын өмнө баталсан хуулийг өөрчилсөн юм.  1971 оны Үндсэн хуулийг үндэслэсэн шинэ Үндсэн хууль  нь 234 зүйл ангитай байжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Египетийн шинэ үндсэн хууль дэмжигдлээ   
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй