
Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотод өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн. Тэмцээн эхлээд цөөн хонож байгаа хэдий ч завсарласан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Учир нь Австралид сүүлийн хэд хоног хэт халуун болж байгаа бөгөөд цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд бүр илүү халах төлөвтэй байгаа ажээ. Тэмцээн болж байсан Мельбурн хотод л гэхэд сүүлийн гурван өдөр дараалан цельсийн 40-өөс дээш хэмд хүрч халж өчигдрийн хувьд бүр 41.7 хэмд хүрч халсан байна.
Австралийн нээлттэй тэмцээн завсарлалаа | ||
Үзсэн: 1735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.