Шууд Chart

О.Магнай дарга ам метрийн зөрүүтэй барилгыг торгоно

2014-01-17 12:57:01

Сүүлийн жилүүдэд манай улсад барилга байгууламж нэмэгдэхийн хирээр үүнийг дагасан сөрөг асуудлууд нэмэгдэх болсон. Улсынхаа ууган салбар гэгддэг барилгын салбарынхан иргэдийнхээ байртай болох гэсэн хүслийг бэлэн зууш болгож оршин суугчдыг ихээр хохироож байна. Шинээр ашиглалтад орсон байруудын  ихэнх нь ам.метрийн зөрүүтэй гэх яриа гарч, шүүх хэрүүл дээрээ тулдаг болсон нь ШӨХТГ-ынхныг зүгээр суулгаагүй бололтой. ШӨХТГ-т иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын хариу болгож ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Бид БХБЯ, ЦЕГ, МХЕГ зэрэг эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллана. Өнөөдрийн байдлаар  иргэдээс ирүүлсэн санал гомдлын асуудлыг мөнгөн дүнд шилжүүлбэл 200 гаруй сая төгрөгний асуудал шийдсэн. Манайд иргэдээс ирж буй гомдлын дийлэнхийг орон сууцныхаа ам метрийг нь заагаагүй байхад нь гэрээгээ хийгээд байраа авчихсан тохиолдлууд эзлээд байна. Өмнө нь иймэрхүү зөрчилтэй холбоотой томоохон шалгалт хийж байгаагүй учраас барилга гүйцэтгэгч компаниуд талбайн хэмжээн дээр хайнга ханддаг байсан нь үнэн. Цаашид ийм асуудал гаргахгүй. Одоо дахиад 180-аад гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.” гэжээ. Мөн эхний ээлжинд зөрчил илэрсэн “Тектоник”, “Тайгам- Алтай”, “Гангар-Инвест” зэрэг компаниудыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгоно гэж мэдэгдлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

О.Магнай дарга ам метрийн зөрүүтэй барилгыг торгоно  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй