Шууд Chart

Бямба гарагийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцоорой

2014-01-17 13:15:05

Энэ сарын 18-ны  Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болжээ. Учир нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон баяр, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан нийслэлийнхээ иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэгдсэн ажлыг зохион байгуулдаг болсон билээ.

 Их цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцоно. 

 Харин иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийнэ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бямба гарагийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцоорой   
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй