Шууд Chart

Бактерийн бус халдварт өвчин гарчээ

2014-01-17 15:56:45

Яоны Хамаматцу хотын дунд сургуулийн 900 гаруй сурагч бактерийн бус гаралтай гэдэс дотрын халдварт өвчин туссан нь батлагдсан байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар нийт 14 бага сургуулийн 900 сурагч норовирус буюу гэдэсний халдварт өвчин туссан учир 12 сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. Сурагчдаас гадна дээрх сургуулиудын багш, ажилтан зэрэг 41 хүнд ч ийм өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Ингэснээр уг хотынхон сурагчдын хоол хүнс бэлтгэх нэгжүүдэд ариун цэврийн хяналт шалгалт хийж, халдварт өвчин гарах болсон гол шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бактерийн бус халдварт өвчин гарчээ   
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй