Шууд Chart

Тайландын ерөнхий сайд Ийнглак Шиноватраг шалгаж эхэллээ

2014-01-17 16:04:32

Тайландын сөрөг хүчнийхэн дахин эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж эхэлсэнтэй холбогдуулан тус улсын авилгатай тэмцэх албаныхан ерөнхий сайд Ийнглак Шиноватраг хуулийн дагуу шалгаж эхэллээ. Үндэсний авилгатай тэмцэх зөвлөл ерөнхий сайдыг будаа тариалагчдад олгох улсын татаасаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө завшсан эсэхийг тодруулах аж.

 Эсэргүүцлийн жагсаал цуглааны удирдагчид ерөнхий сайд болон түүний засгийн газрын сайд нарыг барьцаанд авахаар оролдсоны дараагаар ийм арга хэмжээг авсан гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Ийнглак Шиноватра эрүүгийн гэмт хэргийн хуулийг зөрчсөн хэмээн уг зөвлөл үзэж байгаа боловч хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол чухам ямар хариуцлага тооцохыг нарийн мэдээлээгүй байгаа юм.
 
Уг зөвлөл нийт 15 хүнийг тухайлбал худалдааны сайд асан, будааны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч агентлагийн болон бусад тодорхой эрх мэдэлтнүүдийг шалгахаар болсон байна. Будаа тариалагчдад улсын татаас олгох хөтөлбөр схемийг Инйглакийн өрсөлдөгчид шүүмжлэлийнхээ гол бай болгож, засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, Ардын Зөвлөлийг байгуулах гол шаардлагаа тулгаж байгаа юм. Ийнглакийн нам нь хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн тэр дундаа улсын хойд бүс нутагт ийм хөтөлбөр хэрэгжүүлж олонхийн дэмжлэг хүлээсэн тул сөрөг хүчнийхэн энэ хөтөлбөрийг нь ийнхүү гол бай болгож байгаа, Нөгөө талаас энэ хэрэгт Ийнглакийн сайд нарын танхимын хэд хэдэн гишүүд холбогдсон тул засгийн газраа татан буулгахаас өөр аргагүй байдалд хүрээд байгааг зарим улс төрийн ажиглагчид тэмдэглэж байна. Хэрвээ тэдгээр гишүүд гэм буруутай нь нотлогдвол таван жилийн хугацаанд улс төрийн аливаа үйл хэрэгт оролцох эрхийг нь хаах юм. Ингэснээр ирэх хоёр дугаар сард болох сонгуулиар Ийнглакийн нам дийлэнхийн санал дэмжлэгийг авсан ч шинээр засгийн газар эмхлэн байгуулах боломж нь сулрах магадлалтай байгаа юм.
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын ерөнхий сайд Ийнглак Шиноватраг шалгаж эхэллээ   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй