Шууд Chart

ОХУ-ын Симфони найрал хөгжмийн камерны оркестр УДБЭТ-ын тайзнаа тоглолоо

2018-11-12 09:39:36

Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр манай улсад хүрэлцэн ирсэн юм.

Тус оркестр нь удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньшийн удирдлаган дор УДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийв.

Жавхдаст  болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжигдсан сонгодог хөгжмийн үдэш мэрэгжлийн өндөр түвшинд тоглогдлоо. 

 Тус тоглолтод ОХУ улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон албаны бусад  хүмүүс оролцож, зочдод баяр хүргэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын Симфони найрал хөгжмийн камерны оркестр УДБЭТ-ын тайзнаа тоглолоо   
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй