Шууд Chart

“Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ маргааш эхэлнэ

2018-11-12 11:21:59

"Монсудар хэвлэлийн газар"-аас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээг энэ сарын 13-17-ны хооронд зохиож гэж байна.

“Соён гэгээрэл" бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас салах боломж. Хүнд оюун ухаан дутсанаас бус байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж, өөртөө заяагдсан оюун ухаандаа эзэн болооч, хүн бүр соён гэгээрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь залхуурал ба шантрал. Энэ хоёроос түргэн сална уу хэмээн философич Имануэл Кант хэлсэн байдаг.

Энэ удаагийн Соён гэгээрлийн өдрүүдээр “Насанд хүрэх” гэсэн сэдвийг онцолж буй бөгөөд хүн биологийн хувьд насанд хүрэхээс гадна оюун санааны төвшинд насанд хүрэх нь яагаад чухал болохыг нийгмийн, уран зохиолын, эцэг эхчүүдийн талаас хөндөн, олон арга хэмжээ, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм.

Эдгээр өдрүүдэд:

  • Төлөвшлийн уран зохиолын тухай (Coming of age) лекц, хэлэлцүүлэг
  • Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд хэлэлцүүлэг
  • Манай бүдэрсэн баатар кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг
  • Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь лекц, ярилцлага
  • Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ? утга зохиолын шүүмж судлаачдын хэлэлцүүлэг
  • Хөөрхөн зураг хөнөөлтэй хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг
  • Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг
  • Бүтээлч ном сэдвээр Facebook live
  • Хүүхдийн номын тухай ярилцлага
  • Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу? видео

Зэрэг сэдвийн хүрээнд хэл шинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцах юм.  

"Насанд хүрэх" сэдвийг хөндөж:

  • Хүүхэд нас хэзээ дуусдаг вэ? 
  • Монгол хэл хэр баялаг вэ? 
  • Тэрслүү байх нь сайн хэрэг 
  • Тэдэнд юу хүсч байгаагаа хэл хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай 
  • Хүүхдийг зургаар хэрхэн хөгжүүлэх вэ? зэрэг баримтат кино болон видео ажлуудыг үзүүлэхээр ажиллаж байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ маргааш эхэлнэ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй