
Швед Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, дасгалжуулагч Х.Энхболд нарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоход нэг алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд ОУХМ Ш.Чанарав цээж шахалтын төрөлд 315 кг-ыг шахснаар мөнгөн медаль хүртсэн байна. Энэ амжилт ДАШТ-ээс авсан түүний анхны медаль юм.
Түүнчлэн 105 кг-д Д.Түмэнжаргал алтан медаль хүртсэн билээ. Ийнхүү манай улсаас оролцсон зургаан тамирчны хоёр нь медалийн тавцанд гарсан амжилтаар тус тэмцээнийг өндөрлүүллээ. Тус тэмцээнд 60 орны 400 гаруй тамирчин өрсөлджээ.
Ш.Чанарав цээж шахалтын төрөлд 315 кг-ыг шахснаар мөнгөн медаль хүртжээ | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.