Шууд Chart

“Токио-2020” олимпийн наадмын үеэр дрон ашиглахыг хоригложээ

2018-11-12 12:30:58

Японы Засгийн газар “Токио-2020” зуны олимпийн наадам болон паралимпын наадмын тэмцээн болох цэнгэлдэхийн ойролцоо нисдэг дрон төхөөрөмж ашиглахыг хориглолоо. Болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлж дээрх шийдвэрийг гаргажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хороо, Японы Батлан хамгаалах яам хамтран тэмцээн зохиогдох цэнгэлдэх, спортын ордны ойролцоо хэдэн метрийн радиуст хориглохыг шийдэх аж.

Түүнчлэн Япон улсын Засгийн газрын ордон, Эзэн хааны өргөө орчимд дрон нисгэхгүй байхаар хуульчилсан билээ. Тэмцээн уралдаан зохиогдох цэнгэлдэх, спортын танхим, орднууд хэдийгээр аюулгүй ажиллагааны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ч нисгэгчгүй төхөөрөмжөөс бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй гэж үзсэн байна.

“Токио-2020” зуны олимпийн 32 дахь наадам 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр эхэлж, 33 спортын төрлөөр 15 хоногийн турш өрсөлдөх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020” олимпийн наадмын үеэр дрон ашиглахыг хоригложээ  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй