Шууд Chart

Канберра хотноо Монгол судлалын бага хурал болов

2018-11-12 17:27:43

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран “Mongols at the Edges of Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулав.

Уг бага хуралд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонгол, Австралийн 11 судлаач оролцож, Монгол Улсыг хүрээлэн орших улс орнуудад тархан суурьшсан монголчуудын түүх, хэл, соёл, уламжлалаа хадгалж үлдэхэд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаарх илтгэл тавьж, өргөн хүрээний хэлэлцүүлэг боллоо. 


Канберра хотноо Монгол судлалын бага хурал болов   
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй