Шууд Chart

“Miss World-2018”-д Э.Энхриймаа оролцоно

2018-11-13 08:34:06

“Miss World-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголын мисс Э.Энхриймаа оролцохоор БНХАУ-ын Саньяа хотод очжээ.

68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тус тэмцээнд 120 орны мисс өрсөлдөх бөгөөд өчигдөр нээлтийн арга хэмжээ болжээ. Хэдийгээр финалын шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 8-нд болох хэдий ч миссүүд урьдчилсан олон төрлийг давж, шүүгчдээс үнэлгээ авах юм. Мөн явцын үнэлгээнээс шилдэг 40 мисс финалд өрсөлдөх эрхийг шууд авдаг билээ.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм. Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлж байжээ.

Хэдийгээр олон улсын миссийн тэмцээний туршлагагүй ч “Оюунлаг мисс”-ийн ангилалд нь олон нийт илүү итгэл үзүүлж байна.

“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийн ажлыг эхлүүлсэн Э.Энхриймаа сүүлийн гурван жилд гэр бүлийн хамтаар 50 сая төгрөгийн хандив тусламжийг хүүхэд, багачуудад үзүүлжээ. Мөн БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаньд захидал бичиж, сүрьеэ өвчинтэй тэмцэх үйлстэй дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн аж.

Саньяа хотод очсон Э.Энхриймаа эхний зураг авалтанд оролцож, урьдчилсан шалгаруулалтын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаагаа “Miss World-Mongolia” фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.

“Miss World-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын эхний үйл явдал Саньяа хотод эхэлж, миссүүдийн завгүй өдрүүд эхлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Miss World-2018”-д Э.Энхриймаа оролцоно  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй