
Энэтхэг Улсад болсон "Miss Asia-2018" тэмцээнээс жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа ялагчийн титэм зүүжээ.
Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна.
Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй “Miss Asia Global”-аар тодорчээ.
"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг билээ.
Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний титэм хүртжээ | ||
Үзсэн: 1317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.