![](/uploads/201811/news/thumb/468aa94e836ea583a29e0b189715cd0d_x3.jpg)
Монгол Улсаас Туркменистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга өчигдөр Туркменистаны Үндэсний Хурлын дарга, хатагтай Гульшат Сахыевна Маммедовад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовт дамжуулахыг хүсч Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг түүнд уламжлав. Уулзалтаар улс орныхоо улс төр, нийгэм эдийн засгийн байдал болон гадаад бодлогын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Энэ үеэр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовоос Элчин сайдад албан тушаалдаа орж байгаатай нь холбогдуулан илгээсэн захидлыг Г.С.Маммедова гардуулав. Элчин сайд Л.Баттулга хоёр улсын найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Л.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ барив | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.