
Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн Бямба гарагт зохион байгуулсан. Цэвэрлэгээнд төр, эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоо, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нийлсэн 7 145 байгууллага, аж ахуйн нэгжийн 32 019 хүн идэвхитэй оролцож дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, халтиргаатай зам талбайн цас, мөс зэрэг нийтийн эзэмшлийн 119.2га талбайг цэвэрлэжээ.
Цэвэрлэгээний өдөр хогийн төвлөрсөн цэгүүдэд 327 автомашинаар 734 рейс хог хаягдал буюу нийт 3 123 тонн хаягдал тээвэрлэжээ. Энэ нь энгийн өдрүүдийнхээс 1.5 дахин их хэмжээний хог хаягдал гэж албаныхан онцоллоо.
Нийтийн цэвэрлэгээний үеэр 3123 тонн хог ачжээ | ||
Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.