Шууд Chart

Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

2018-11-14 10:27:25

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу өчигдөр ГХЯ-д хоорондын улс төрийн газрын зөвлөлдөх уулзалт болов. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны ХөОГ-ын дэд захирал Г.Бумцэнд, хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус удирдан явуулав.

Талууд энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, өндөр, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, ирэх онд хэрэгжүүлэх хоёр талын харилцан айлчлал, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, хамтарсан төлөвлөгөө гаргахаар тохиролцов.


Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов   
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй