Шууд Chart

Авто машин угаалгын газруудыг шалгана

2014-01-20 10:02:17

Өнөөдрөөс УСУГ-аас авто машин угаалгын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй  нэгж байгууллагад шалгалт хийж усны хэрэглээ болон инженерийн шугам сүлжээний ашиглалт мөрдөж байгаа эсэхийг тогтооно. Мөн ‘’Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын’’ тухай хууль болон байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа ус ашиглалт, төвийн бохир усны сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдлын стандартыг хэрхэн мөрдөж буйг шалгана. Мөн машин угаалгын газруудын УСУГ-тай байгуулсан  2013 оны гэрээг дүгнэж, шаардлага хангаагүй газрын гэрээг цуцлах юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Авто машин угаалгын газруудыг шалгана   
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй