Шууд Chart

Нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлнэ

2014-01-20 10:04:17

Өнгөрсөн Бямба гарагт болсон нийтийн цэвэрлэгээний үеэр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 127 улсын байцаагч бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллаж,  252 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, 1 114 аж ахуйн нэгжид үүрэг даалгавар өгч, цэвэрлэгээнд хамруулсан байна.  Хяналтын явцад зөрчил бүхий 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчдын 15 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлж, 1 иргэн, 3 аж ахуйн нэгжид холбогдох хууль, тогтоомжийн дагуу 270.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Дүүргүүдээс болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон дүн ирүүлсэн байна.  Тиймээс баярын өдрүүдийг дуустал дүүргүүд цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн, гэр хорооллын айл өрх, гудамж, жалганд үүссэн хог хаягдал, орон сууцны бункер, хорооллын доторх хогийн цэгүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэн ажиллуулах юм. Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн хог ачилт тээвэрлэлтийн давтамжийг 2 дахин нэмэгдүүлж, сар шинийн баярын өдрүүдэд нарийвчилсан хуваарь гарган ажиллуулахаар болжээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлнэ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй