![](/uploads/201401/news/thumb/eaa6a05315f1ddec12ad808179298db7_x3.jpg)
2013 онд дэлхий нийтийн эдийн засаг 2,4 хувийн өсөлттэй байсан бол энэ жил эрс сайжирч, 3,2 хувь хүрнэ гэсэн тооцоог дэлхийн банкнаас гаргажээ. Дэлхийн эдийн засгийн хагас жилийн хэтийн төлөв дүгнэлтэд тусгагдснаас харахад хөгжиж байгаа улс орнууд болоод иргэдийн орлогын түвшин нь өндөр улсуудын эдийн засгийн өсөлт тодорхой хувиар нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.
Хэдийгээр АНУ-ын холбооны нөөцийн сан эдийн засгийн өсөлтийг тэтгэх бондын худалдан авалтын хөтөлбөрөө хумьж байгаа боловч хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч энэ жил 5,3 хувийн өсөлттэй байх хэтийн төлөв ажиглагдаж байна. Иргэдийн орлогын түвшин нь харьцангуй өндөр эдийн засгуудын хувьд санхүүгийн нэгдсэн дүн сайжрахын хирээр хувирамтгай бодлого өөрчлөгдөж, энэ жил 2,2 хувийн өсөлттэй байх аж. Эдгээрээс АНУ л гэхэд эдийн засгийн эргэн сэргэлтийн хурдацыг нэмэгдүүлэх замаар 2,8 хувийн өсөлтөд хүрэх, хоёр жилийн туршид өр зээлийн хямралтай тэмцсэн Еврогийн бүс 1,1 хувийн өсөлттэй байна гэсэн хэтийн төлвийг дэлхийн банкны мэргэжилтнүүд гаргасан байна. Гэхдээ зарим сул эдийн засагтай улс орнуудын хувьд зээлийн хүүгээ нэмэгдүүлэх, ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг гаргасан нөхцөлд дэлхийн нийт эдийн засгийн өсөлт сулрах эрсдэлтэй гэдгийг ч тэдгээр мэргэжилтнүүд энэ дүгнэлтдээ тусгасан байна.
2014 онд эдийн засгийн үзүүлэлт сайжирна | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.