
УДЭТ-ын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагч болж, титэм зүүлээ. Тэрбээр энэхүү тэмцээнд Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж "Miss Personality", "Miss Fitness" номинацид давхар шалгарчээ.
Энэтхэг улсад өнгөрсөн бямба гарагт амжилттай зохиогдсон тус тэмцээний удаах байрт Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй “Miss Asia Global”-аар тодорсон байна.
Жүжигчин загвар өмсөгч мэргэжилтэй Ц.Аззаяа нь Соёл урлагийн их сургуулийн хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд эдүгээ "Андра Модел" агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг юм.
Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагч болжээ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.