Шууд Chart

Б.Янжиндуламын гол дүр бүтээсэн "Memory Games" кино нээлтээ хийжээ

2018-11-14 13:40:02

Монгол хүний оюун ухааныг дэлхийд гайхуулж буй Б.Янжиндуламын гол дүрд нь тоглосон  "Memory Games" кино АНУ-д нээлтээ хийжээ. Тус кинонд Монголын оюун ухааны академи болон олон улсын хэмжээний мастер Б.Янжиндулам нарын талаар үзүүлэх аж. 

Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны монгол хүнээр тодорч байв.

Түүгээр ч зогсохгүй Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байдаг. Б.Янжинулам Нью-Йоркийн баримтат кино фестивалийн үеэр нээлтээ хийсэн "Memory games" киноны бүх тасалбар зарагдаж дууссан талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Миний оролцсон ой тогтоолтын тухай баримтат кино нээлтээ амжилттай хийлээ!! Суудал дүүрэн, билет хурдан зарагдаж дууссан. Америкт миний болон Монголын оюун ухааны академийн тухай кинонд хүмүүс дугаарлаж зогсоод ч билет авч чадаагүй гэж бодоход сонин мөртлөө сайхан сэтгэгдэл төрлөө. Фестивалийн захирал хүртэл манай киног үзэгчдэд биечлэн танилцуулж байлаа. Хойд Америкийн кино театруудаар хамгийн сүүлийн шоу нь пүрэв гарагт болно. Европ, Ази тивд нээлт хийсний дараа хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно гэж найдаж байна" гэж мэдээлжээ. 

Дашрамд дуулгахад, баримтат киноны багийнхан Монголд бичлэг хийснийхээ дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар хамт явсан төдийгүй тус тэмцээнд Монголын баг тамирчид 90 медалийн 73-ыг нь хүртэн, үнэмлэхүй ялалт байгуулж, тэднийг гайхшруулсан талаар Монголын оюуны ухааны академийнхан ярив.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Янжиндуламын гол дүр бүтээсэн "Memory Games" кино нээлтээ хийжээ  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй