Ирэх сарын 7-нд манай хойд хөршийн амралт зугаалгын Сочи хотноо эхлэх Өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе оролцох магадгүй байгаа аж. Гэхдээ Өвлийн олимпийн нээлтийн өдөр нь Японы засгийн газрын хувьд Хойд бүс нутгийн өдөртэй давхцаж байгаа учир нэлээд болгоомжтой хандаж байгаа тухай ажиглагчид мэдээлж байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы ерөнхий сайдтай өнгөрсөн жилийн 10 сард Индонезид уулзалт хийх үеэрээ түүнд энэ ёслолын ажиллагаанд оролцохыг урьсан юм. Дээр дурьдсан Хойд бүс нутаг гэдэг нь Хоккайдо арлын хойд бүс нутаг буюу одоо ОХУ-ын хяналтад оршиж байгаа газар нутгийг нэрлэдэг учир ийнхүү дотооддоо нэр хүндээ унагахаас сэргийлж байна.
Нөгөө талаас Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хувийн харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх сонихрол ч бас байгаа юм. Хойд бүс нутгийг буцаан авах хүсэл сонирхолоо илэрхийлэх үндэсний үйл ажиллагаанд оролцосныхоо дараагаар Японы Ерөнхий сайд Шинзо Абе Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор Сочи хотыг зорих төлөвлөгөөтэй байгаа ажээ. ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр тус улсын төрийн тэргүүнтэй арлын газар нутгийн маргааны тухай асуудлаар хоёр талын хэлэлцээг эрчимжүүлэх хүсэл сонирхолоо илэрхийлэх болно гэж ажиглагчид үзэж байна. Хэрвээ тэд Олимпийн наадмын үеэр уулзалт хийж чадвал энэ нь Шинзо Абегийн хувьд 2012 оны 12 сард Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэлснээс хойш тав дах удаагийн дээд хэмжээний уулзалт болох учиртай юм.
Сочигийн олимпийн нээлтэд Японы ерөнхий сайд оролцож магадгүй | ||
Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.