
“Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" (GOLDEN TREASURE) уран сайхны кино багийнхан Энэтхэг Улсад зохион байгуулагдаж буй “FLO Film Forum” олон улсын киноны уран бүтээлчдийн чуулга уулзалтад оролцжээ.
Энэ талаар "Хувьсал" продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг "Атганд үлдсэн эрдэнэ" бүтээлээрээ тус форумын үеэр олгодог "Амжилтын эзэн" тодотголтой олон улсын шагнал хүртлээ” гэсэн байв. Тэрбээр тус киноны зохиолч, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан юм.
Холливуд, Болливудын алдартнууд чуулсан кино урлагийн чуулганд Монголын кино уран бүтээлчдийн төлөөлөл болон оролцсон "Атганд үлдсэн эрдэнэ" кино багийн уран бүтээлчдэд баяр хүргэе.
"Атганд үлдсэн эрдэнэ" кино уран бүтээлчид "Амжилтын эзэн" шагнал гарджээ | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.