Шууд Chart

Золиосгүй амжилт гэж үгүй

2018-11-15 11:40:52

Тамирчин хүн өдөрт багадаа 2 цагийн эрчимтэй бэлтгэл хийдэг. Цус харвах хэмжээний өндөр даралт ба ачаалал авдаг. Эд эрхтэнүүд, бодисынсолилцооноос эхлээд бүгд өөрчлөгддөг. Гэмтэх бэртэх эрсдэлд үргэлж байдаг. Форм барих, жин хасахаас эхлээд гадаадруу хувийн зардлаараа тэмцээнд явах, очоод эхний тойрогтоо шилдэгтэй таарч ялагдах тохиолдол ч цөөнгүй....

Мөн сэтгэл зүйн өндөр түвшинд өөрийгөө байлгах шаардлага гардаг. Жирийн хүнээс хоёр дахин шимтэй, чанартай хооллох шаардлагатай байдаг. Улсын шигшээ багийн тамирчин биш бол бүх урсах зардал өөрөөсөө гаргадаг.

Гэвч яагаад ингэж өдөрт хоёр бэлтгэл хийж биеэ зовоодог юм бэ гэх байх л даа. Энэ бол тэдний мөрөөдөл, сонгосон зам, нэг насны бахархал бас амьдрал нь юм....

Бор зүрхээрээ зүтгэж байгаа 1000 мянган залуус бий... Эцэст нь хэлэхэд тэд хэзээ ч гомдоллодоггүй, ёс суртахуун хүмүүжил суусан жинхэнэ хүн байдаг юм.

Тиймээс бид тамирчин хүнийг хүндэлдэг, хайрладаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Золиосгүй амжилт гэж үгүй  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй