Шууд Chart

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд Холливудын кинонд тогложээ

2018-11-15 12:01:39

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамт авахуулжээ. Тэд уг зургийг Мороккод авахуулжээ. 

Учир нь эдгээр хоёр уран бүтээлч нэг кинонд хамтран тоглосон байна. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн тус киноны зураг авалт өнгөрсөн сард эхэлжээ. Жонни Депп уг киноны гол дүрд тоглоод зогсохгүй продюсероор ажиллаж буй гэнэ.  

Уг кинонд Холливудын жүжигчин Роберт Патинсон ч мөн тоглож буй. 

Түүнчлэн Монголоос өөр нэг жүжигчин дээрх киноноос бид харах нь. Тэр бол Ганаа. 

Ганаа Холливудын дуулиант бүтээлүүд болох "Wonder Woman", "Ex Machina" кинонд дүр бүтээж байсан. 

Итали, Чили, Мороккод зургийг нь авах "Зэрлэгүүдийг хүлээхүй" кино хэзээ дэлгэцнээ гарах нь хараахан тодорхой болоогүй байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд Холливудын кинонд тогложээ   
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй