
Япон Улсад Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулах “Сэргээштэй тэмцэх зөвлөл” байгуулагджээ.
“Токио-2020” олимпийн наадмын өмнө спортын бүх төрлийн холбоодод бүртгэлтэй тамирчдаас авах сэргээшийн шинжилгээнд хяналт тавих, Японы сэргээштэй тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор уг зөвлөлийг байгуулсан байна.
Уг зөвлөл нь Японд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн спортын холбоонд бүртгэлтэй тамирчдаас сэргээшийн шинжилгээ авах юм. Ирэх 2019 оны Японы нэгдсэн төсөвт Сэргээштэй тэмцэх газрын төсвийг тусгахаар болжээ.
Хамгийн сүүлд “Рио-2016” олимпийн наадмын буухиа сэлэлтийн төрөлд оролцсон, 2009 оны дэлхийн аварга Жүниа Кога сэргээш хэрэглэсэн нь тодорхой болж, олон улсын спортын арбитрын шүүхээс дөрвөн жилийн туршид спортын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасч байсан юм.
Шинээр байгуулагдсан зөвлөл нь спортын бүх төрлийн холбооноос үйл ажиллагаа явуулах хандив босгох, нэгдсэн сургалт зэргийг зохион байгуулахаар болжээ.
Японд “Сэргээштэй тэмцэх зөвлөл” байгуулагджээ | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.