Шууд Chart

Нэг ч их аваргагүй башё үргэлжиллээ

2018-11-15 12:22:44

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё нэг ч аваргагүй үргэлжлэн явагдах боллоо. Их аварга Хакүхо, Какаүрюү нар тэмцээний эхнээс гэмтлийн улмаас барилдаагүй бол Японы аварга Кисэносато гэмтэж бэртээгүй ч эхний дөрвөн өдөр дараалан ялагдсан тул арга буюу тэмцээнээс гарсан байна.

Тэмцээний өмнөх бэлтгэл дээр тун сайн байсан Кисэносатог шинжээч, ояката нар өндөр үнэлж байсан билээ. Монголын хоёр аварга зодоглоогүй тул сүмо тайлбарлагч Майноүми "Энэ башё Кисэносатогийнх болно" гэж "мэргэ" тавьж, Кисэ өөрөө ч "Түрүүлэх болно" хэмээн амлаж байлаа.

Гэвч Кисэносато ганц аваргын хариуцлага, үүргийг дааж чадсангүй. Бэлтгэл ханаж, гол өрсөлдөгчид нь эзгүй байсан ч сэтгэл зүй дутуугийн улмаас сандарч тэвдсээр эхний дөрвөн өдөр дараалан унасан билээ. 

Тагоноүра ояката "Өчигдөр орой бид хоёр 15 минут хэртэй ярилцаад тэмцээнийг орхихоор шийдлээ. Тэмцээний эхний өдөр унахдаа баруун өвдгөө гэмтээсэн. Кисэ "Ингээд дуусмааргүй байна. Дахиад нэг боломж олгооч" гэж хэлсэн. Их юм яриад байдаг хүн биш болохоор энэ үгийг нь сонсоод дараагийн тэмцээнд үхэх сэхэхээ үзнэ гэсэн хүсэл зоригийг нь мэдэрсэн" гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Дээд зиндаа

Хакүхо гэмтэл  Ёкозүна  Какүрюү гэмтэл

Кисэносато 0-4 

Гоэйдо 2-2 Озэки Такаясү 4-0

Озэки Точиношин 3-1

Митакэүми 2-2 Сэкивакэ  Ичиножёо 1-3

 Такакэйшёо 4-0 Комүсүби  Кайсэй 0-2-2

Миёогирюү 2-2 М 1 Хокүтофүжи 2-2

Точиоозан 4-0 М 2 Тамаваши 2-2

Нишикиги  0-4 М 3 Рюүдэн 1-3

Шёодай 2-2 М 4 Ёшиказэ 2-2

Чиёотайрюү 3-1 М 5 Асанояма 2-2

 Таканоива 1-3 М 6 Кагаяки 2-2

Аби 3-1 М 7 Шёохозан 2-2

Икиой 1-3 М 8 Такарафүжи 1-3

 Котошёогикү 3-1 М 9   Дайэйшёо 3-1

 Саданоүми 3-1 М 10 Ютакаяма 0-4

Чиёонокүни 1-3 М 11 Окиноүми 3-1

 Аойяма 2-2 М 12   Эндо 2-2

Ооношёо 3-1 М 13 Таканошёо 1-3

Чиёошёома 2-2   М 14 Дайшёомарү 2-2

Дайамами 3-1 М 15 Мэйсэй 3-1

Араваши 0-4 М 16 Чиёомарү 1-3

Монгол бөхчүүд

Жюүрёо 

Зүүний 2 Дайшёохо Р.Шижирбаяр 3-1
З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-3
З-10 Азүмарюү С.Тодбилэг 2-2
З-12 Миторюү Б.Төрболд 1-3

Макүшита

Б-4 Кагамио Б.Нанжид 1-1
Б-8 Сэйро А.Өнөболд 1-1
Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-0
Б-18 Гоочёозан Д.Ууганбаатар 2-0
З-23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 0-2
З-40 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-0
З-41 Сакигакэ Я.Баттүшиг 1-1
З-49 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-0

Санданмэ

Б-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
Б-49 Ёошёояма Б.Анхбаяр 1-1 
З-56 Саданохикари Д.Наранцогт 2-0

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэг ч их аваргагүй башё үргэлжиллээ  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй