
"Токиогийн 2020 оны олимпод эх орноо төлөөлөн оролцох том зорилгын дор бэлтгэлээ хийж байна даа" хэмээн хүсэл тэмүүлэл дүүрэн ярих бүсгүйг Ч.Тунгалагтуяа гэдэг. Тэрбээр энэ сарын 11-нд Монголд анх удаа зохион байгуулагдсан "Тэргэнцэртэй туялзуур сэлэм"-ний тэмцээний тэргүүн байрын эзэн юм.
Ч.Тунгалагтуяа уг спортоор хичээллэхийн зэрэгцээ зурах сонирхолтой хүүхдүүдэд хичээл заадаг гэнэ.
"JCI Progress", Монголын туялзуур сэлэмний холбоо хамтран тэргэнцэртэй сэлэмний хөгжлийн төлөвлөгөөг 2020 он хүртэл боловсруулан ажиллаж байгаа бөгөөд "Токио-2020" паралимпийн наадмын эрх авах зорилгыг тавин ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд тэднийг бэлтгэл хийх боломжоор хангаж, үнэ төлбөргүй бэлтгэл хийх клуб болон дасгалжуулагч багшаар хангаж өгсөн байна.
Тэд долоо хоногийн хоёр өдөр, хоёр цагаар бэлтгэлээ хийдэг аж.
Ч.Тунгалагтуяа “Токио-2020”-д бэлтгэж байна | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.