
Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга ОХУ-ын Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власко өнгөрсөн жил 20-хон насандаа бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэн билээ.
Түүний дурсгалыг хүндэтгэж Буриадын чөлөөт бөхийн холбоо арваннэгдүгээр сарын 16-17-нд 23 хүртэлх насны залуучуудын ОУТ-ийг Улаан-Үд хотод зохион байгуулах гэж байна.
Манай улсаас ОУХМ Г.Амархүү (Сэлэнгэ), Д.Цогтбаатар (Алдар), спортын мастер Ё.Батдархан, Б.Цогтгэрэл (Дархан-Уул, Хасу-Мегастарс) нарын удирдлага дор ОУХМ Н.Насанбуян, Ц.Цогбадрах, Н.Насанбуян, спортын мастер Х.Хишигбат, С.Билгүүн, Г.Ханбүргэд, Л.Батбаяр, Г.Чойгажид, Б.Түмэнцогт тэргүүтэй “Хасу-Мегастарс”, “Арслан”, “Женко”, “Алдар” спорт хороо, Сэлэнгэ, Орхон аймаг, МУБИС-ийн нийт 42 тамирчин оролцохоор Буриадад очоод байна.
Юрий Власкогийн нэрэмжит тэмцээнд манай улсаас 42 бөх оролцоно | ||
Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.