Шууд Chart

"Салхи" салхилж эхэллээ

2014-01-20 12:50:37

“Хөөрхөн охин”, “Нандин хайр”, “Харц” зэрэг хайрын дуунуудаараа үзэгч сонсогчдыг уярааж байсан "Салхи" хамтлаг эргэн нэгдлээ. Сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ холдож тараад байсан хамтлаг шинэ оны эхэнд сонсогч фэнүүддээ зориулан “1998 Greatest hits”, “Эрхэмсэг хөг” нэртэй хоёр цомог гаргажээ. Тэдний “1998” цомогт нь хамтлаг анх байгуулагдсан цагаас нь эхлээд өнөөг хүртэл гаргасан хит дуунуудаас нь шилэгдсэн арван дуу орсон бол “Эрхэмсэг хөг” цомог нь поп стилийн арван дуунаас бүрдсэн байна. Мөн “Эрхэмсэг хөг” цомогт нь уламжлал болсон хайрын дуунуудаас гадна найзын тухай хоёр дуу орсон нь тэдний өдийг хүртэл хамт байсан бүх найзууддаа барьж байгаа бэлэг ажээ. Тэд  “1998 Greatest hits” цомогт нь орсон “Хөөрхөн охин” зэрэг хэд хэдэн дууныхаа хөгжмийн найруулгыг өөрчилсөн бөгөөд фэнүүдэд нь таалагдана хэмээн найдаж байгаа гэнэ. Сонирхуулахад хамтлагийн залуус ирэх II сарын 14-ний өдөр буюу Гэгээн хайрын баярын өдрөөр  цомгийнхоо баярыг хийж бяцхан party хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

"Салхи" салхилж эхэллээ   
Үзсэн: 2054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй