Тус газар нь шинээр ашиглалтад орсон орон сууцны барилгын талбай, м2 нь өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа талаарх хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн 12 сараас хийж байгаа ба иргэдийн гомдлыг үе шаттайгаар барагдуулж байгаа тухай мэдээллийг тухай бүр олон нийтэд мэдээлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт агентлагийн дарга О.Магнай зөрчил гаргасан компанийн захирлууд болон хохирсон иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр ашиглалтад хүлээн авч буй орон сууцны барилгын талбайн хэмжээг илүү тооцон иргэдийг хохироосон зарим нэг бүхий компаниуд хохирлоо хэрхэн барагдуулж байгаа тухай мэдээллийг сонсохоос гадна хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа компаниудад өгсөн хугацааны дотор хохирлыг барагдуулахыг дахин сануулж орон сууцны талбайн хэмжээг тооцох “MNS 6058:2009” Монгол Улсын стандартыг баримтлахыг уриаллаа. Мөн иргэд хэрэглэгчдэд дээрх стандартыг мөрдлөг болгосон барилгын компаниудаас худалдан авалт хийх болон тус газраас боловсруулсан жишиг гэрээний төслийн дагуу байр худалдан авах гэрээг хийхийг зөвлөж байна.
ШӨХТГ-аас жишиг гэрээний төсөл боловсрууллаа | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.