Шууд Chart

Үндэсний газарзүйн нийгэмлэг нь тэтгэлэгт хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлсээр байна

2018-11-16 11:18:51

“Тогтвортой дэлхий” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг “National Geographic” буюу Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1888 онд байгуулагджээ. 125 гаруй жилийн түүхтэй энэхүү нийгэмлэг нь шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр тэтгэлэгийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлж, энэ чиглэлийн хүмүүсийг дэмжин ажилладаг байна.

Тус нийгэмлэгийн мэдээллийн сувагт 1300 гаруй хүн ажилладаг бѳгѳѳд энэ хэсэгт телевиз, сэтгүүл, ном, онлайн зэрэг ордог. Энэ суваг нь шинжлэх ухааны нээлт, судалгааны үр дүн зэргийг олон нийтэд түгээх зорилготой юм.

Та бидний сайн мэдэх Үндэсний газарзүйн сэтгүүл нь тус нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл. Үүний анхны дугаар 1888 онд гарснаас хойш өнөөг хүртэл тасралтгүйгээр сар тутам хэвлэгдэн одоогоор дэлхийн хэмжээнд 3-4 сая хүн захиалан уншиж байна. Энэ сэтгүүлээр дамжигдан түүх, газарзүй, дэлхийн өв соёлын талаарх сэдвүүдээр бодит баримт бүхий мэдээллийг уншигчдад хүргэдэг аж.

Үндэснийн Газарзүйн Нийгэмлэгийн “Explorers” хѳтѳлбѳрийг хариуцсан дэд ерѳнхийлѳгч Алексaндар Моен: “Үндэсний газарзүйн нийгэмлэг маань шинжлэх ухаан, боловсрол, танин мэдэхүйн байгууллага. Бид анхны мѳнгѳн тэтгэлэгээ 1890 онд ѳгч байсан. Энэхүү тэтгэлэг нь үйл ажиллагааны маань хамгийн чухал зүйл юм аа. Бид хэдхэн жилийн ѳмнѳ жилд 400 тэтгэлэг ѳгдѳг байсан бол одоо 600 гаруй тэтгэлэгийг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн чиглэл болон фото зураг, баримтат киноны чиглэлд ѳгч байгаа нь тэтгэлэгийн хѳтѳлбѳр маань тэлэн хѳгжиж байгааг харуулж байна. Бидний гол зорилго бол манай байгууллагаас олгодог тэтгэлэгийг олон улсад хүргэх зорилготой. Тиймээс бид Латин Америк, Европ Азид салбаруудаа байгуулсан. Энэ орны хүмүүсийг ѳргѳнѳѳр оролцуулах хүсэлтэй. Гол нь эдгээр улсын иргэд тэтгэлэг авахын тулд ѳѳрсдѳѳ тѳсѳл бичиж, түүнийгээ удирдан оролцох нь чухал. Үүнд нэг онцлох зүйл бол мэргэжлийн хувьд дѳнгѳж эхэлж байгаа хүмүүст зориулсан тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэгт Монголчуудыг хамрагдахыг хүсэж байна. Бид мэргэжил боловсрол харгалзахаас илүү хийж байгаа зүйлдээ сэтгэл зүрхээ зориулсан, сонирхолтой санаа шийдэл дэвшүүлсэн, мѳн шийдэх арга аргачлал нь тодорхой тийм тѳсѳл бичсэн тѳрѳл бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүст тэтгэлэг олгохыг хүсэж байгаа.

Үндэсний газар зүйн нийгэмлэг нь жилд 4 удаа тѳслѳѳ сонгон шалгуулдаг. Тѳслийг явуулсны дараа 2 сарын дараа хариу нь ирж, дахин 2 сарын дараа санхүүжилтээ олгодог. Тѳслийн гүйцэтгэх хугацаа нь бүтэн жилийн турш байдаг бѳгѳѳд үр дүнгээ тэр жилдээ тайлагнах ёстой. Хэрэв тѳслийн эцсийн үр дүн амжилттай болбол тус нийгэмлэгийн сэтгүүл болон телевизээр сурталчилагдан дэлхийн 170 орны олон сая хүнд хүрэх бололцоотой болохоос гадна энэ нийгэмлэгт орж ажиллах үүд хаалга нээгддэг байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний газарзүйн нийгэмлэг нь тэтгэлэгт хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлсээр байна  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй