Шууд Chart

“Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэн гарна

2018-11-16 13:02:50

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэнг энэ сарын 23-нд үзэгчдэд толилуулна.

Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг байна.

Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, II Богд Лувсандамбийдонмэ, III Богд Ишдамбийням, IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц, V Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, VI Богд Лувсантүвдэнчойжижалцан, VII Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, VIII Богд Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу нарын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг үнэт, хосгүй үнэт үзмэрээс дэлгэн толилуулах юм.

Үзэсгэлэнд сан хөмрөгөөс 90 гаруй бүтээл дэлгэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” үзэсгэлэн гарна  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй