
Энэ сарын 13-нд Австралийн Мельбурн хотноо эхэлсэн талбайн теннисний оны анхны “Их дуулга” тэмцээн болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын теннисчид эхнээсээ тодроод байна. Тус тэмцээнд 14-т эрэмбэлэгдэн тоглосон Сербийн Ана Иванович дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямсыг 4:6, 6:3, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор боллоо. Өдгөө 33 настай, мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны чансааг тэргүүлж буй Серена Уильямс өнгөрсөн жил хоёр ч "Их дуулга"-ын түрүүг хүртэж байсан. Гэвч энэ удаад ялагдал хүлээж дараа жилийн их дуулгыг хүлээхээс өөр аргагүй боллоо.
Серена Уильямс ялагдал хүлээлээ | ||
Үзсэн: 1595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.