Шууд Chart

Шоколадны мод

2014-01-20 16:16:15

Шоколадны мод гэхээр аль нэг ном зохиол, кино зэрэгт гардаг хийсвэр зүйл мэт сонсогдож байгаа ч шоколадыг үнэхээр модноос гаргаж авдаг. Мэдээж хавтгай шоколаднууд модонд ургахгүй л дээ. “Какао” хэмээх мод нь какаоны нунтаг болон шоколадны эх үүсвэр юм. Какаоны мод зөвхөн дулаан бөгөөд бороо их ордог, чийглэг газар л ургадаг юм. Энэ модноос “буурцаг” хэмээх урт жимснүүд ургадаг. Эдгээр нь тод шараас гүн хөх ягаан өнгөтэй байна. Харин дотор нь эгнээтэй үрнүүд байдаг ба тэдгээрийг “какаоны шош” гэдэг. Шош бүр нь ойролцоогоор хурууны хумсны хэмжээтэй байдаг. Дэлхийн ард иргэдийн хамгийн дуртай хүнс болох шоколад нь яг энэ шошноос л гардаг юм шүү дээ. Гэхдээ шошнуудыг шоколад болгохоос өмнө олон шат дамжлагат оруулах хэрэгтэй. Какаоны шошнуудыг буурцагнаас нь салган аваад чийгтэй, нойтон газар хэдэн өдөр байлгахад өнгө нь гүн бор өнгөтэй болж, шоколадны үнэртэй болдог. Үүний дараа шошнуудыг хатаагаад цэвэрлээд дэлхийн өнцөг булан бүрт байрлах шоколадны үйлдвэрүүдэд илгээнэ. Тэнд ажилчид шошнуудыг хуурч, нунтаглаад зуурмаг гарган авдаг. Уг зуурмагт “какаоны тос” гэгдэх шингэн шар тос агуулагдана. Шоколад хийхийн тулд зуурмагт нэмэлт какаоны тос нэмдэг. Харин хуурай какаоны нунтаг гарган авахын тулд какаоноос бүх тосыг нь ялган авдаг. Гэсэн ч шоколад бий болох хараахан болоогүй байна. Какаоны шошны байгалийн амт нь чихэрлэг бус байдаг. Үнэндээ зуурмаг нь их гашуун амттай байдаг учраас их хэмжээний элсэн чихэр нэмж хольдог. Мөн заримдаа дээрээс нь сүүг ч нэмж өгдөг. Ингэснийхээ дараа шоколадны зуурмагаа хэвэнд оруулан хатууруулж, хавтгай шоколад болгодог. За одоо л нэг юм идэхэд бэлэн боллоо...

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шоколадны мод  
Үзсэн: 3013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй