Шууд Chart

Өнгөрсөн онд 15419 хэрэг бүртгэгджээ

2014-01-21 08:58:57

Нийслэлийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж өнгөрсөн онд ахуйн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээ, хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрхийг хамгаалах талаар хийсэн ажлаа тайлагнажээ. Албаныхны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 2013 онд 15 419  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 500 хэргээр буюу 19,4 хувиар өссөн байна. Гэхдээ энэ нь гэмт хэргийн тоо өссөн биш харин том жижиг гэлтгүй бүх хэргийг бүртгэн шалгадаг болсонтой холбоотойгоор өссөн үзүүлэлт гэдгийг онцолжээ. Мөн өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 224 иргэн хохирсны 208 нь буюу 92 хувь нь эмэгтэйчүүд 7,5 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг бүлэг бол эмэгтэйчүүд бага насны хүүхэд байгаа учраас ирэх онд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвсөн байна. Мөн сургуулийн орчинд бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх явдал их байдаг. Тиймээс сургуулийн гадна, дотно орчныг камержуулах, сургуулийн орчинд эргүүл ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Өнгөрсөн онд 15419 хэрэг бүртгэгджээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй