Шууд Chart

Зам тээврийн осол их гарчээ

2014-01-21 09:06:33

Нийслэлийн Замын цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн онд Улаанбаатар хотод 411,3 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн дүн мэдээ гарсан бөгөөд энэ нь сүүлийн долоон жилд 5 дахин өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд нийслэлийн замын цагдаагийн газарт 38 430 зам тээврийн ослын дуудлга бүртгэгдсэн байна. Ослын шалтгааныг судлаж үзэхэд нийт ослын 97,5 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг аж. Зөвхөн 2013 оны байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос 24 хүн нас барж 183 хүн бэртэж,  гэмтжээ.  Замын цагдаагийн газраас зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчдын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, зөөврийн хяналтын пост ажиллуулах, сургалт сурталчилгаа явуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлжээ. Зам тээврийн осол хүүхдүүд хамгийн ихээр өртдөг учраас цаашид сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, “сургуулийн бүс” байгуулах зайлшгүй шаардлагатай гэж нийслэлийн замын цагдаагийн газраас үзжээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Зам тээврийн осол их гарчээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй