Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-01-21 09:57:35

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэл, “Ихрүүдийг хүртэл захиалдаг болжээ”, МИАТ “Хубилай”-гаа зарахаар төлөвлөж байна зэрэг нийтлэл мэдээнүүдийг онцолж байна.
 
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт Уул уурхайг хаана гэх PR-д уур нь хүрсэн Говь-Алтайнхан АН-г сонгожээ, Хорин сая төгрөгөөс дээших гүйлгээ бүрийг сэжигтэйд тооцож болох уу гэсэн баримт үйл явдлын мэдээллүүд болон УИХ-ын гишүүн А.Бакейтэй хийсэн “Чадвал хаврын чуулганаар Улс төрийн намуудын тухай асуудлыг хэлэлцэж батална” зэрэг  ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Байлдааны сум барааны зах дээр очжээ”, “Сайд нарын маргаан уу, салбарын маапаан уу...” “Хятадын цагаан сарын хүндтэй бэлэг талын саарал” зэрэг нийтлэлүүд болон Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбатын ярилцлагыг онцолж байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “С.Эрдэнэ сайд эмэгтэйчүүдийн төрмөл эрхэд халдав”, “УИХ-д суудалгүй жижиг намуудыг АН-ынхан тоосонгүй”, “Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэгчид хуулийн цоорхой хайж байна” зэрэг нийтлэлүүдээс гадна “Н.Хүрэлсүх нарыг шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулав”, “50 саяын босго аж ахуйн нэгжүүдийн орлогоо нуух боломжийг бүрдүүлнэ” гэсэн мэдээллүүдийг онцлов.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас  Улс төр судлаач С.Молор-Эрдэнэтэй хийсэн “АН-ынханд ариун цэврийн цаас хэрэгтэй, бас нүүрийг нь угааж өгмөөр байна” гэсэн ярилцлага болон “Банк уу, гудас уу”, “Чингис хаан дэлхийн талыг эзлээгүй” зэрэг нийтлэлүүд мөн Эрдэс баялгийн салбарын орлогыг нэмэгдүүлэх томоохон төслүүд бэлэн эсэх  талаар уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Даатгалын комданиудыг тэтгээгүй биз, гишүүд ээ”, “Халамжийнхан иргэдийн мөнгийг идсэн хэргийг шалгаж эхлээгүй байна” зэрэг нийтлэл мэдээнүүдээс гадна сэтгүүлч Д.Төрмөнхийн “Би” гэх “шоронгоос” л гарч чадвал  нээгдэнэ нэртэй ярилцлагыг онцолж байна.
 
“Өглөөний сонин”-оос УИХ дахь МАН-ын гишүүн Ж.Эрдэнбатын АН Говь-Алтайн алт хүдрийн ордод санаархвал МАН зүгээр хараад суухгүй гэсэн ярилцлага болон “Татвар төлөгчдийн мөнгийг идэж уусан Ч.Гансүхийн хэрэг замхрах нь”, “Жижиг намуудыг зүүдэндээ татан буулгах вий” зэрэг нийтлэл мэдээг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй