Шууд Chart

Гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ

2014-01-21 10:00:03

Өчигдөр буюу 1 сарын 20-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10040 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-743, 102 дугаарт-4622, 103 дугаарт-4675 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 358, түргэн тусламжийн 730, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ.
 
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн 1557 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 3, хулгайлах 13, дээрэмдэх 1, танхайрах 7, зам тээврийн хэрэг 7, гэмтсэн хүн 10, осол 18 гарч 1 хүн нас барсан байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй